Нүүр хуудас Нийгэм Сансарт найман өдрийн турш байрлахдаа Дэлхийг 124 тойрчээ

Сансарт найман өдрийн турш байрлахдаа Дэлхийг 124 тойрчээ

1170
0
sansriin-nisgegch-Gurragchaa
Сансарт найман өдрийн турш байрлахдаа Дэлхийг 124 тойрчээ

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

~Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой тохиож байна~

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ. Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн.

1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Франзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковский нэрэмжит Агаарын цэргийн академид суралцсан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна.

Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ. Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here