Нүүр хуудас Нийгэм Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23.3 хувиар буурчээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23.3 хувиар буурчээ

201
0
sogtuugaar-mashin-barih-zorchil

Шинэ он дөхөж аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан хяналт шалгалт эрчимжүүлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сар гарснаас хойш 810 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 23.3 хувиар буюу 247 нэгжээр буурсан байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16434 зөрчил илрүүлснээс 14322 зөрчилд жолоодох эрх хасах, 1579 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж ажиллажээ.

Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 55 орчим хувь нь 18-35 насных бөгөөд эрэгтэй жолооч нар эзэлж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.б хэсэгт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-ыг иргэн,

хуулийн этгээдэд үүрэг болгосон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой мөн тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдлыг хангах, зорчигчоос шалтгаалан аюул, осол гарахаас сэргийлэх үүднээс дүрмийн 23.9.з хэсэгт

“Өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэх зэргийг жолоочид хориглосон болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here