Нүүр хуудас Нийгэм Согтуу иргэдийг дээрэмддэг бүлэг…

Согтуу иргэдийг дээрэмддэг бүлэг…

151
0
Согтуу иргэдийг дээрэмддэг бүлэг...
Согтуу иргэдийг дээрэмддэг бүлэг...
Согтуу иргэдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүллээ !
!Шөнийн цагаар автомашинтай явж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 18-ны өдөр Тэди төвийн ойролцоо эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Т-ийн гар утас, бэлэн мөнгийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна.
Дээрх этгээдүүд одоогийн байдлаар 13 үйлдлээ хүлээгээд байгаа талаар НЦГ-аас мэдээллээ.
Шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хулгайн эд зүйл зарж борлуулдаг сэжигтэй газруудыг олж тогтоох зорилгоор “Сонор 3” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here