Нүүр хуудас Нийгэм Солонгос хэлний шалгалт өнөөдөр болно

Солонгос хэлний шалгалт өнөөдөр болно

135
0

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлэх юм. Шалгалт наймдугаар сарын 16-ны дуустал үргэлжлэх бөгөөд шалгалтыг зөвхөн ажлын өдөр гурван ээлжээр авах аж.

Бүртгүүлэгчид шалгалтад орох товоо өөрчлөх боломжгүй тул заасан цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстой. Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ иргэний үнэмлэх гадаад паспортын аль нэгтэй ирэх бөгөөд шалгалтанд орохдоо хурууны хээгээ уншуулан, бичиг баримтыг тулгах юм.

Ингэснээр шалгалтад бусдыг өөрийнхөө өмнөөс оруулах зэрэг зөрчил гаргахаас сэргийлж буй бөгөөд хэрэв журмыг зөрчвөл түвшин тогтоох шалгалтад орох эрхийг 3 жилээр хасах арга хэмжээ авах аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here