Нүүр хуудас Нийгэм Сонор сэрэмжтэй ажилласан эмнэлгийн эмч,ажилчдыг шагнажээ.

Сонор сэрэмжтэй ажилласан эмнэлгийн эмч,ажилчдыг шагнажээ.

178
0

Өнгөрсөн сарын 29-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Амгалан” амаржих газарт хоёр эх зэрэг төрсөн бөгөөд 5 хоноод эмнэлгээс гарах үедээ 24 настай Ц нь хамт төрсөн 33 настай С-ийн хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Энэхүү гэмт оролдлогыг тус эмнэлгийн төрсний дараах тасгийн асрагч Б.Нангид, Эргэлтийн хэсгийн эх баригч П.Байгалмаа, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эх баригч Г.Учрал, Эргэлтийн хэсгийн үйлчлэгч Ж.Отгонжаргал, Нярайн сувилагч М.Өлзийдэлгэр нар илрүүлэн  зогсоожээ. Тэднийг ажлын хариуцлагаа ухамсарлан, сонор сэрэмжтэй ажилласаныг нь үнэлэн цалингийн тодорхой хувиар шагнаж урамшуулсан байна.

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here