Нүүр хуудас Нийгэм Сураггүй болсон малчин залуу айлын хашаанд унтаж байжээ

Сураггүй болсон малчин залуу айлын хашаанд унтаж байжээ

220
0
malchin-zaluu
Сураггүй болсон малчин залуу айлын хашаанд унтаж байжээ

Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газарт иргэн Б-гийн туслах малчин 25 настай Д гэх залуу энэ сарын 2-нд 14:00 цагийн орчимд адуу хураахаар морьтой яваад сураггүй алга болжээ.

Энэ мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас тухайн өдрийн 18:27 цагт дөрвөн автомашин, 22 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, таван цагийн дараа Д-г эсэн мэнд олсон байна.

Тодруулбал, алга болсон гэх туслах малчин тус багийн “Галуут нуур” гэдэг газар өөр айлын малын хашаанд унтаж байжээ. Гэвч түүнийг олсон даруйд Д морио унаад зугтсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here