Нүүр хуудас Нийгэм Сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна

Сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна

12
0
suragchid
Сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна

Сурагчдын II улирлын амралтын хугацаанд бүх өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхим болон цахимаар хичээллүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч хөдөө орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгааг харгалзан гуравдугаар сарын 29-ний даваа гарагаас улирлын амралтыг эхлүүлж байна. Энэ хооронд теле хичээл явагдахгүй.

БШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир,

“Танхимын сургалт орон нутагт гуравдугаар сарын нэгний өдөр эхэлсэн ч 4 долоо хоногт болоод улирлын амралттай залгах болсон. Гэтэл сурагчдын хоцрогдол их байсан учир аймгуудаас хүсэлт гаргаж 2 дугаар улирлын амралтыг цуцалж өгөхийг хүссэн юм. Гэвч Ковид19 цар тахлын дэгдэлт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here