Нүүр хуудас Нийгэм Сургууль, цэцэрлэгийн гал тогоон…

Сургууль, цэцэрлэгийн гал тогоон…

397
0
Сургууль, цэцэрлэгийн гал тогоон...
Сургууль, цэцэрлэгийн гал тогоон...
Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд УУЦ, ӨВЧҮҮ чанавал ТОРГУУЛЬ ногдуулна
Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж, жигнэдэг.
Энэ нь Монгол Улсын Агаарын тухай хуулийн 9.1.7 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байгаа аж.
Иймд Боловсролын байгууллагын удирдлагууд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17, зүйлийн есдүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоодог.
Мөн иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг НМХГ-аас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here