Нүүр хуудас Нийгэм Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан гэв

Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан гэв

195
0
dashdemberel
Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл
~Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан гэв~

Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан хэмээн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа,

“2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 222, төрийн бус 248 цэцэрлэг, төрийн 137, хувийн 115 сургууль үйл ажиллагаа явуулна. 2016-2017 онд 31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Харин өнгөрсөн онд 19 болж буурсан. Хичээлийн жил эхлэхэд яг хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа нь тодорхой болно. Одоогоор нарийн тоо гараагүй байна.

Шинээр баригдах сургууль цэцэрлэгүүдийн хувьд барилгын ажил нь дуусах нэг сургууль бий. Үүнээс гадна шинээр баригдах 19 цэцэрлэгээс 9 нь үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Ерөнхийдөө ондоо багтаагаад барилгын ажлыг нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Гурван сургууль 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих асуудлыг төсөвт тусгасан.

Өнөөдрийн байдлаар барилгын ажил нь явагдаж байна. Тиймээс сурагчдын сурах, мэдэх эрхийг тасалдуулахгүйн тулд аль болох ойрхон сургууль цэцэрлэг рүү хуваарилсан” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here