Нүүр хуудас Нийгэм СХЗ: Даатгалын банкны зуучлагчийн шалтгалтад 29 иргэн тэнцлээ

СХЗ: Даатгалын банкны зуучлагчийн шалтгалтад 29 иргэн тэнцлээ

176
0
sanhuugiin_zohitsulah_horoo
СХЗ: Даатгалын банкны зуучлагчийн шалтгалтад 29 иргэн тэнцлээ
~СХЗ: Даатгалын банкны зуучлагчийн шалтгалтад 29 иргэн тэнцлээ~

Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-нд зааснаар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь холбогдох сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх гэсэн шаардлага тавигддаг.

Дээрх журмын дагуу Хорооноос Монголын банкны холбоотой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Даатгалын банкны зуучлагчийн эрх олгох сургалт”-ыг энэ сарын хоёрноос 20-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалтад есөн банкны 61 ажилтан хамрагдсанаас 29 нь тэнцлээ.

Сургалтыг санхүүгийн зохицуулах хороо, Монгол даатгал, Хаан даатгал, Нeйшнл Лайф даатгал, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Монголын Банкны Холбооны сургагч багш нар 17 хоногийн турш удирдан явуулсан бөгөөд сургалтаар даатгалын зах зээлийн эрх зүйн зохицуулалт, урт хугацааны даатгал, албан журмын даатгалын гэрээ байгуулах арга зүй, даатгалын нөхөн төлбөр болон даатгалын банкны зуучлагчийн ёс зүй зэрэг сэдвээр мэдлэг олгосон байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here