Нүүр хуудас Нийгэм Сэлэнгэ аймгийн шатахуун түгээх станцад шалгалт хийлээ

Сэлэнгэ аймгийн шатахуун түгээх станцад шалгалт хийлээ

164
0
shatahuun-tugeeh-stants
Сэлэнгэ аймгийн шатахуун түгээх станцад шалгалт хийлээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар суманд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцын бүтээгдэхүүний чанар, түгээгүүрийн шахалт, хэмжлийн нэгдмэл байдал, үнэ болон үйлчилгээнд аймгийн

Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл, Ашигт малтмал Газрын тосны газрын Сэлэнгэ аймаг дахь төлөөлөгч, Стандарт, хэмжилзүйн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ.

Шатахуун түгээх станцын түгээгүүрийн шахалтыг эталон мeрникээр шахаж, худалдан борлуулж байгаа автобензиний октаны тоо, дизелийн түлшний цетаны тоо хэмжээг тодорхойлох шинжилгээг газар дээр нь хийсэн байна.

Шалгалтын явцад шатахуун түгээгүүрийн шахалт хэвийн, автобензиний октаны тоо, дизелийн түлшний цетаны тоо хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here