Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖИЛ: Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байна!

СЭРЭМЖИЛ: Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байна!

153
0
usnii-tuwshin-nemegdew
СЭРЭМЖИЛ: Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байна!
~Гол, мөрний усны түвшин нэмэгдэж аюултай түвшинд хүрч байна~

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Шаргалжуут, Цагаантуруут голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-100 см-аар нэмэгдэж, Цагаантуруутын гол үерийн түвшин 100 см даван хүчтэй үерлэж байна.

Мөн Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 5-25 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15-20 см давсан хүчтэй үерлэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээллээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж

үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн дээр дурдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here