Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖИЛ: Туул голд хоёр хүүхэд осолджээ!

СЭРЭМЖИЛ: Туул голд хоёр хүүхэд осолджээ!

134
0
tuul-gol-osoldow
Туул голд хоёр хүүхэд осолджээ
~Туул голд хоёр хүүхэд осолджээ~

Өнгөрсөн амралтын өдөр хоёр хүүхэд голд осолдож харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өргөө” хотхоны харалдаа “Туул” голд хоёр хүүхэд осолдсон байна.

Тэдний цогцсыг онцгой байдлын алба хаагчид голоос гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлж өгчээ. Талийгаачид 13 настай эрэгтэй А, 12 настай эрэгтэй Ч нар болох нь тогтоогдсон аж.

Тиймээс үер усны аюулаас үр хүүхдээ хамгаалж байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here