Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖИЛ: Хэрлэн голд 44 настай эрэгтэй живжээ!

СЭРЭМЖИЛ: Хэрлэн голд 44 настай эрэгтэй живжээ!

21
0

Тодруулбал, өчигдөр /2019.06.30/ 19.00 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар тус сумын иргэн 44 настай эрэгтэй А нь Хэрлэн голын усанд живжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мөн өдрийн 20.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир эрлийг түр зогсоожээ. Улмаар өнөөдөр /2019.07.01/ 04.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 04.42 цагт “Бунхан толгой” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Тиймээс иргэд гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here