Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулын цас хайлснаас болж нэг иргэн амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулын цас хайлснаас болж нэг иргэн амь насаа алджээ

249
0
уулын цас
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулын цас хайлснаас болж нэг иргэн амь насаа алджээ
Өчигдөр буюу 3-р сарын 19 ны өдөр Булган аймгийн Халиун багийн нутаг дэвсгэрт хөдөө айлд очихоор зорьж явсан 3 иргэн уулнаас хайлж урссан шар усанд өртөж, нэг нь харамсалтайгаар амь насаа алджээ.

Ослын дуудлагыг Иргэн Б Орхон аймгийн ОБГ-т өгсний дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Булган аймгийн Халиун багт ажиллаж, хүчтэй урсгал бүхий уснаас 37 настай иргэний цогцосыг гарган авч, Булган аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Тухайн ослын газар ОБГ-ын баг бүрэлдэхүүн оройн 21 цагаас шөнийн 24 цаг хүртэл ажиллаж, цогцосыг уснаас гаргасан гэнэ.

Осол болсон ууланд явсан 3 иргэн, уулын уруу хайлж урссан усыг нэвт гатлах гэж байгаад 3 уулаа осолдсноос нэг нь харамсалтайгаар амиа алдсан нь энэ юм.

Дээрх эндсэн иргэний хувьд Орхон аймгийн иргэн байсан бөгөөд ганц бие, Халиун баг айлын адуу манадаг ажил хийдэг байжээ. Харин хамт явсан иргэдийн хувьд Булган аймгийн иргэд байсан гэдгийг албаны хүн хэлж байна. Цогцсыг өглөө 8 цагийн орчимд хүлээлгэж өгчээ.

Ойрын өдрүүдэд цаг агаарын дулааралтай холбоотойгоор уулны цас ихээр хайлж байна. Иймд нийт малчид, ард иргэдэд уулын гуу жалга даган малаа бэлчээхгүй байх, шаардлагагүй тохиолдолд уул тал, хөдөө орон нутгаар явахгүй байх, хайлж урсаж буй усыг туулж, гатлах оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here