Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөх соруулах ажилбарт орсон эмэгтэй амиа алджээ!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөх соруулах ажилбарт орсон эмэгтэй амиа алджээ!

19
0
goo-saihnii-hagalgaa
Өөх соруулах ажилбарт орсон эмэгтэй амиа алджээ!

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ.

Тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа ажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэн баталгаагүй эм тариа хэрэглэхгүй байх, гоо сайхны хагалгаанд орохдоо өөрийн эрүүл мэнд болон эмнэлгийн баталгааг сайтар харгалзах зэргээр анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here