Нүүр хуудас Нийгэм Сэтгүүл зүйн оюутны “шилдэг бүтээл”-ийг тодрууллаа

Сэтгүүл зүйн оюутны “шилдэг бүтээл”-ийг тодрууллаа

288
0
altan-uzeg-naadam-2018
Сэтгүүл зүйн оюутны "шилдэг бүтээл"-ийг тодрууллаа

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” сэтгүүл зүйн улсын наадмыг энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Цагдаагийн ерөнхий газар, МУИС, МУБИС-иуд хамтран зохион байгууллаа. “Алтан үзэг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болж шалгарсан бүтээлүүдэд шагнал гардууллаа.

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн оюутнууд нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэлийн төрлөөр нийт 305 бүтээл ирүүлсэн байна.

Оюутнууд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол болон Хотын соёл” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн дээрх таван төрлөөс нийт 80 гаруй бүтээл ирүүлж, шалгарсан гурван бүтээлийн эздийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here