Нүүр хуудас Нийгэм Сүхбаатар, Баянхонгор аймагт 4.1-5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сүхбаатар, Баянхонгор аймагт 4.1-5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

24
0
Gazar-hodlolt
Сүхбаатар, Баянхонгор аймагт 4.1-5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Энэ талаар Онцгой байдлын албанаас “Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар буюу сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, Ө-46081I 00//, У-98095I00/// 05.16-ны өдрийн 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг 05.16-ны өдрийн 20:00 цагт ООГХ-ээс цахим хаяг болон телефон радио станцаар мэдэгдсэн байна.

Тус сумын Засаг даргын мэдээлснээр “иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” аж.

Мөн “Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Төв багийн “Эхэн нутаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т, Ө-45097I 00//, У-112049I00// 05.16-ны өдрийн 20:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.16-ны өдрийн 20:40 цагт ООГХ-ээс цахим хаяг болон радио станцаар мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б.Ёндонгоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here