Нүүр хуудас Нийгэм СҮХБААТАР: Хачгийн халуун гэх өвчин гарч, 126 адуу хоргоджээ

СҮХБААТАР: Хачгийн халуун гэх өвчин гарч, 126 адуу хоргоджээ

373
0
aduunii-haldwart-owchin
Адууны хачгийн халуун гэх өвчин гарч, 126 адуу хоргоджээ

Сүхбаатар аймгийн гурван сумын 14 газарт олон тооны адуу үхлээ гэх дуудлага 11 дүгээр сарын сүүлээр аймгийн Мал эмнэлгийн газарт иржээ.

Улмаар эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцан, адууны цуснаас дээж авч, Улсын мал эмнэлгийн арийн цэврийн төв лабраторит хүргүүлснээр урьдчилсан байдлаар шимэгч хорхойгоор үүсгэгддэг адууны хачгийн халуун гэх өвчин гэх онош гарчээ.

Одоогоор нийт 205 адуу тус өвчнөөр өвчилснөөс 126 нь хорогдоод байгаа аж. Асгат сумын Гашуун, Сөд, Билүүт, Цагаан худаг, Сүхбаатар сумын Тэмээтийн шовх, Түнтгэр хар, Замт, Эрдэнэцагаан сумын Сайхан хөндий, Хажуу, Говийн тасархай, Хальтрын говь, Чулуут, Хөх нүдэн, Хөтөл зэрэг газруудад дээрх өвчин гарсан байна.

Өвчний шинэ тэмдэг нь адуунд удаан ужиг явцтайгаар гэдэс татах, халуурах, цавь сугаар хөлөрч, бие нь чичрэх, өвс усандаа дургүй болох, хойд хоёр хөл нь саажих зэргээр илэрдэг гэлээ. Эдгээр сумд нь нийт 5000 орчим адуутай.

Иймд сумдын малчид, мал бүхий иргэдэд уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд мал сүргийг байнгын маллагаатай байлгах, өвчин гарсан нутгуудад бэлчээрлүүлэхгүй байх, адуунд дээрх шинж тэмдэг илэрсэн даруй сумын гэрээт малын эмч, МЭҮТ-таа мэдээлэл өгөх, гаднаас шилжилт хөдөлгөөн хийх, дамжин өнгөрч буй мал сүргийг харьяалах нутаг дэвсгэрийнхээ Засаг захиргааны нэгжид мэдэгдэх, өөрийн мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн адуунд арчилгаа, маллагаа, ялангуяа тэжээлийн нөхцлийг сайжруулах, халуурч буй тохиолдолд нэмнэх, хашаа саравчинд оруулж, хангалттай сайн услах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх, өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг малын эмчийн хяналтан дор арьстай нь хамт халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах, шатааж устгах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэйг мал эмнэлгийн газраас анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here