Нүүр хуудас Нийгэм Сөүлийн гудамж” Шөнийн гэрэлт гудамж” боллоо.

Сөүлийн гудамж” Шөнийн гэрэлт гудамж” боллоо.

1778
0

Монгол  улсын нийслэл Улаанбаатар  хот шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал,  бизнесийн төв болгох зорилтыг тусгажээ. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулав. Хотын шөнийн гудамжинд “АСА” циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбай хамаарна. Тэнд хуучин шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж, гудамж бүхэлдээ гэрэлтэж байхаар тохижуулсан байна.  Дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр талыг гэрлээр чимэглэж гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгожээ. Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Тухайлбал Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Хотын шөнийн гудамжны нээлтийн үеэр орчин үеийн хамтлаг, дуучдын болон жааз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here