Нүүр хуудас Нийгэм ТАНИЛЦ: Дараах гурван чиглэлд ЭКСПРЕСС автобус үйлчилнэ

ТАНИЛЦ: Дараах гурван чиглэлд ЭКСПРЕСС автобус үйлчилнэ

400
0
niitiin-teewer-shine-chiglel
Дараах гурван чиглэлд ЭКСПРЕСС автобус үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэл хийлээ. Тус газраас Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” албан даалгаврын хүрээнд нийтийн тээвэрт дараах өөрчлөлтийг оруулсан байна.

Улаанбаатар хотын гол гудамж, замуудаар нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг хурдан шуурхай явах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинээр гурван экспресс чиглэлийг нээн 2019 оны энэ сарын 20-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болжээ. Эдгээр экспресс чиглэлүүд нь шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад зогсож зорчигчдод үйлчлэх юм байна.

Экпсресс 1 чиглэл: “5 шар-Зүүн зам”: тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн 4 зам хүртэл үйлчлэх аж. Таван шар, Хархорин, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Баруун 4 зам, Улсын ихдэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн 4 зам гэсэн 10 зогсоолд зогсох юм байна. Ингэснээр хамгийн их ачаалал авдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

Экспресс 2 чиглэл: “5 шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”: Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсч үйлчилнэ. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм байна. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах аж.

Экспресс 3 чиглэл: “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”: Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь 7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд зогсч үйлчилнэ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл нээн энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэх аж.

Богино эргэлтийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн”: Уг чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр богино эргэлтээр зохион байгуулах юм байна. Ингэхдээ зорчигчдыг дамжин суултын гол зангилаа болох 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэх аж.

Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэл:Иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж, одоогийн Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлүүдийг нэгтгэн нэг чиглэл болгосноор тухайн чиглэлийн үндсэн зорилгод өөрчлөлт оруулахгүйгээр хүлээгдлийн хугацааг 10 минут болгон бууруулах аж.

Ч:70 “ТЭЦ3 – Нарны гүүр – Бөмбөгөр – Ард кино театр” чиглэл: Уг чиглэлийн хотын төв хэсэг дэх Нарны гүүрээр даваад Баруун 4 замаар эргэж, Энхтайвны өргөн чөлөөгөөр Ард кино театр дайран, Бөмбөгөр худалдааны төвөөр буцдаг байсан эргэлтийг өөрчилжээ. Ингэхдээ баруун дөрвөн замаар шууд Бөмбөгөр худалдааны төв, Ард кино театр болгосноор зорчилтод зарцуулах хугацааг 10 минутаар багасгаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here