Нүүр хуудас Нийгэм ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим үйлчилгээний чиглэл өөрчлөгдлөө

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим үйлчилгээний чиглэл өөрчлөгдлөө

62
0
niitiin-teewer
Нийтийн тээврийн зарим үйлчилгээний чиглэл өөрчлөгдлөө

Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1км сунгалаа.

Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлүүлэв.

Авто худалдааны цогцолборын чиглэлд өдөр бүр Саппорогоос 07.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчино уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here