Нүүр хуудас Нийгэм Тасдагчаас үсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж, дэлбэрсэн байж болзошгүй.

Тасдагчаас үсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж, дэлбэрсэн байж болзошгүй.

347
0

6 сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Толгойт орчимд байрлах “Нефть хангамж” компанийн хашаанд 19:00 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас компанийн хоёр ажилтан маш хүнд гэмтсэнээс нэг нь амь насаа алдсан байна. 

 Нас барсан 39 настай Г нь “Нефть хангамж”-ийн гагнуурчин бөгөөд тухайн өдөр 34 настай Б-ийн хамт шатахуун тээвэрлэгч  FAW  цистерн машины шатахуун тээвэрлэгч савны тагны боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байхад уг осол гарсан аж. Шатахуун тээвэрлэгч хоосон байсан ч тасдагчаас үсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж, дэлбэрэлт үүссэн байж болзошгүй юм байна.

Тухайн өдөр дэлбэрэлтийн улмаас Г, Б нарын хоёр гар, хөл хугарч, Яаралтай түргэн тусламжийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Гагнуурчин Г эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаад шархаа даалгүй нас барсан байна. Одоогийн байдлаар Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Энэ  хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here