Нүүр хуудас Нийгэм Тогооч нар “Мах шулах, ангилах ур чадвар”-аар өрсөлдөнө

Тогооч нар “Мах шулах, ангилах ур чадвар”-аар өрсөлдөнө

25
0
mah-shulah-temtseen
Тогооч нар “Мах шулах, ангилах ур чадвар”-аар өрсөлдөнө

“Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдаан нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой юм.

Энэхүү тэмцээнийг Монголын хүнсчдийн холбооны “Манлай үйлдвэр” болох “Траст Трейд” ХХК ивээн тэтгэж, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000-2005 нэвтрүүлсэн ангилсан махны үйлдвэрийн байранд зохион байгууллаа.

Уралдаанд Мах Импэкс ХК, Мах Маркет ХХК, Траст Трейд ХХК, Хүнс комплекс ХХК, ХКҮ ХК, Хос гарьд ХХК, Ану болор ХХК, Саян -Уул ХХК, Мах экспорт ХХК гэсэн нийт 9 аж ахуйн нэгжийн ажилчид оролцож ур чадвараараа өрсөлдлөө.

~Тогооч нар “Мах шулах, ангилах ур чадвар”-аар өрсөлдөнө~

Тус уралдаанаар Олон улсын болон Монгол улсын мах шулах, ангилах стандарт, технологийн зааврын дагуу үхрийн гуяны махыг эхлээд гадаргуугийн механик цэвэрлэгээ хийх, цул мах, булчингийн дагнасан хэсгүүдийг хэрчиж, эсгэж гэмтээгээгүй байх, мах, хаягдлыг зөв ангилсан болон гарцын хэмжээ, шулах, ангилах багаж хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх,

иж бүрдэлт, техник ажиллагаа, ажлыг эхнээс нь дуустал гүйцэтгэсэн хугацаа, хувийн хамгаалах хэрэгслэлийн бүрдэлт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн Мах боловсруулах салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн мэргэжлийн комисс шалгарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here