Нүүр хуудас Нийгэм ТОСК: “Буянт-Ухаа II” хороолол 11 дүгээр сард ашиглалтад орно

ТОСК: “Буянт-Ухаа II” хороолол 11 дүгээр сард ашиглалтад орно

463
0
ТОСК: "Буянт-Ухаа II" хороолол 11 дүгээр сард ашиглалтад орно
“Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын 18 барилга 80 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон. Тэгвэл барилгын дутууг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх 11 дүгээр сард дуусгах юм байна.

“Буянт-Ухаа II”-оос гадна дөрвөн аймагт ТОСК-ийн үлдээсэн барилгуудыг гүйцээж барихаар Хөгжлийн банкнаас 55 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдээд байгаа аж.

Энэ тухай Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн ярихдаа, “ТОСК шиг байгууллага бусад оронд барилга барих гүйцэтгэлийн ажил хийдэггүй. Зохицуулалт хийх хэлбэрээр ажилладаг. Өөрөөр хэлбэл сан байгуулж, барилгачдаас байрыг нь худалдан аваад, иргэдэд урт хугацаагаар олгодог ипотекийн зээлийн гол эргэлтийг бий болгох үүрэгтэй.

Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ явсны уршиг өнөөдөр гарч байна. ТОСК Буянт-Ухаа болон зарим аймагт 200-1000 айлын орон сууц барихаар эхлүүлж, санхүүжилтээс үүдэн барилгын ажил зогсоод байгаа.

Тиймээс Засгийн газраас энэ ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гарган барилгын ажлыг гүйцээхээр боллоо. Түүнчлэн 8 хувийн орон сууцны зээл зогсонги байдалд орсон нь Төрийн орон сууцны корпорацийн эхлүүлсэн ажил зогсонги байдалд ороход нөлөөлсөн” гэв.

Хөгжлийн банкнаас авсан зээл гэрээний дагуу хүү тооцох бөгөөд одоогийн байдлаар ТОСК-д 334 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here