Нүүр хуудас Нийгэм Трампын байнга шахуу хэлэх болсон үг “оны шилдэг үг”-ээр шалгарчээ.

Трампын байнга шахуу хэлэх болсон үг “оны шилдэг үг”-ээр шалгарчээ.

209
0

“Collins” толь бичиг жил бүр  оны шилдэг үгийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ оны шилдэг үгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үг шалгарсан талаар “www.thejournal.ie” сайт мэдээлэв. Цагаан ордны тэргүүн Трампын хамгийн дуртай үг “Fake News” буюу “Худал, хуурмаг  мэдээлэл” гэх үг оны үгээр тодорчээ.

Трамп ихэвчлэн энэхүү үгийг өөрийнх нь эсрэг нэгдэж, элдэв мэдээллийг нийтэд түгээдэг хэвлэлийнхний эсрэг ашигладаг билээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөснийхөө дараа Америкийн “CNN” агентлагийг “Fake News” гэж хэлсэн юм.

Харин Ерөнхийлөгч сүүлийн үед уг үгийг байнга шахуу хэлэх болсон. Түүнийг ОХУ-тай холбоотой хэмээн хэвлэлийнхэн мэдээлэх болсон бөгөөд энэхүү асуудлаар мэдэгдэл хийх бүртээ “Fake News” гэх үгийг ашиглах нь элбэгшсэн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here