Нүүр хуудас Нийгэм Туркын хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт Музей байгуулна

Туркын хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт Музей байгуулна

457
0
nalaih
Туркын хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт Музей байгуулна

Монгол Улс, Бүгд найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой тохиосон билээ.

Соёлын харилцааны хүрээнд МУИС-д Түрэг судлалын хүрээлэн байгуулж соёл, түүхийн салбарын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх зорилготой байгаа аж. Мөн МУИС-ийн оюутнуудад бакалавр, магистрийн зэргийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлахаас гадна Турк судлалын ангид шинээр элсэх 15 оюутныг тус улсад үнэ төлбөргүй тэтгэлгээр сургахаар болжээ. Уг хөтөлбөр цаашид тогтмол хэрэгжих юм.

~Туркын хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт Музей байгуулна~

Туркийн Тика байгууллагаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 640 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсөл хөтөлбөрөөс онцолбол, Налайхын мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөний орчимд музей байгуулахаар 2-3 сая ам.долларын санхүүжилт хийхээр тооцоолжээ. Түүнчлэн 2018 онд хоёр улсын гадаад худалдаа 43-44 сая ам доллар байсан. Үүний ихэнх хувь нь Турк улсаас Монгол улсад оруулж буй импорт эзэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here