Нүүр хуудас Нийгэм “Туушин” компанийн үүдний хэсгийг албадан буулгав

“Туушин” компанийн үүдний хэсгийг албадан буулгав

142
0
tuushin
"Туушин" компанийн үүдний хэсгийг албадан буулгав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Туушин” компанийн үүдний хэсэгт явган хүний зам гаргахаар газар чөлөөлөх ажлыг албадан гүйцэтгэж байна.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрладаг тус компанийн оффис болон зочид буудлын барилгын үүд хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр явган хүний зам гаргалгүйгээр авто машины орц, гарц, шат барьсан тул ийнхүү албадан буулгахаар болжээ.

Ийнхүү явган хүний замыг хааснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзсэн байна.

Нийслэлийн газрын албанаас явган хүний гарц, зам хааж барилга барьсан байгууллагуудад шат дараатайгаар мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг арилгуулж байгаа аж.

Энэ удаа “Туушин” зочид буудлаас гадна Хүүхдийн ордоны баруун хойд талд шинээр баригдсан барилгыг зөрчлөө арилгахыг шаардаж байгаа юм байна.

2015 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу 34 объёктэд шаардлага хүргүүлж байсны дотор “Туушин” зочид буудал багтсан. Гэвч өнөөг хүртэл уг зөрчлөө арилгаагүй байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here