Нүүр хуудас Нийгэм Тэмээн сүргийнхээ ид хавыг гайхуулав…

Тэмээн сүргийнхээ ид хавыг гайхуулав…

135
0
Temeenii-bayr-05
Тэмээн сүргийнхээ ид хавыг гайхуулав...

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь “Тэмээний баяр-2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

  • атан тэмээ
  • торомны уралдаан
  • шилмэл буур
  • ингэ
  • Сайхан тэмээтэй хос шалгаруулах тэмцээн,
  • үндэсний бөхийн барилдаан зэрэг үйл явдлуудаар өрнөж, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Төгрөг, Богд, Гучин-Ус сумын малчид тэмээн сүргийнхээ ид хаваар өрсөлдөв.

Атан тэмээний уралдаанд 13 тэмээ уралдсанаас:

  • Баруунбаян-Улаан сумын Хөөвөр багийн уяач Г.Наранбаатарын хар тэмээ түрүүлсэн бол
  • торомны уралдаанд 13 торомноос Богд сумын уяач Г.Бат-Отгоны хүрэн тором түрүүллээ.
  • Шилмэл буураар Хөөвөр багийн тэмээчин С.Батсүхийн хар буур, шилмэл ингээр Цагаан-Овоо багийн тэмээчин А.Хорлоогийн хүрэн ингэ,
  • Сайхан атаар Хөөвөр багийн тэмээчин Д.Жаргалсайханы улаан ат тус тус шалгаран алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

Тэмээний баярыг Австрали, Шинэ Зеланд,Франц, Энэтхэг улсын 10 орчим жуулчин үзэж сонирхсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here