Нүүр хуудас Нийгэм Тээврийн хэрэгсэл 1,6 тоогоор төгссөн…

Тээврийн хэрэгсэл 1,6 тоогоор төгссөн…

168
0
Тээврийн хэрэгсэл 1,6 тоогоор төгссөн...
Тээврийн хэрэгсэл 1,6 тоогоор төгссөн...
Тээврийн хэрэгсэл 1,6 тоогоор төгссөн бол энэ сард АЛБАН ТАТВАР төлнө
Оны эхний сараас эхлэн  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна. “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлөх  ажил энэ сараас эхэлж байгаа. Автомашины улсын дугаар нь 1,6 тоогоор төгссөн бол энэ  нэгдүгээр сард дээро татваруудыг төлөх юм.Харин 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
  • 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татвараа тус тус төлнө.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой гэж ЗЦА-ас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here