Нүүр хуудас Нийгэм ТҮК-ийн ажилчдын 1000 хүүхдэд тоглолт үзүүллээ

ТҮК-ийн ажилчдын 1000 хүүхдэд тоглолт үзүүллээ

130
0
zoriltot bulgiin 1000 huuhed
1000 хүүхдэд тоглолт үзүүлж бэлэг гардуулав
~ТҮК-ийн ажилчдын 1000 хүүхдэд тоглолт үзүүллээ~

Хамгаалал шаардлагатай, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон зав чөлдөөгүй ажиллаж байдаг ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордонд хүлээн авч “Хувдай ишигний паян” хүүхдийн урлагийн тоглолт үзүүлж, бэлэг гардууллаа. Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр

“Нийслэлийн төр захиргааны байгууллагаас хүүхэд багачуулынхаа сайн сайхны төлөө бодлого зорилтоо тодорхойлон, аз жаргалтай амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, ардын уламжлалаа дээдэлдэг, эх оронч иргэд болон төлөвших, нийгмийн амьдралд оролцоход нь бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Цаашид хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж, мэдлэг мэдээллийг сайжруулах, хууль зүйн хорооны ажлыг улам бүр эрчимжүүлж ажиллах болно. Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлж, бодитой үр дүнд хүрэхийг зорин ажиллаж байна” хэмээжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here