Нүүр хуудас Нийгэм Төв аймгийн тариаланчид тариалсан ургацаараа тэргүүлж байна

Төв аймгийн тариаланчид тариалсан ургацаараа тэргүүлж байна

319
0
urgats-huraalt
Төв аймгийн тариаланчид тариалсан ургацаараа тэргүүлж байна

Энэ онд Төв аймаг улсын хэмжээний хураан авсан үр тарианы 21.2 хувь, төмсний 48.5 хувь, хүнсний ногооны 10.7 хувь, малын тэжээлийн 48.9 хувийг тус тус үйлдвэрлэсэн байна.

Дээрх амжилтыг гаргасан Төв аймгийн тариаланчид энэ сарын 19 нд Ургацын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ жилийн ургацын баяраар 28 номинацад сум, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулснаас гадна Баянцогт сум дунджаар үр тариа 23.9 цн, Жаргалант сум дунджаар төмс 143 цн, Борнуур сум дунджаар хүнсний ногоо 142 цн, Батсүмбэр сум дунджаар тэжээлийн ургамал 90.1 цн-ийг тус тус хураан авч бусад сумдыгаа тэргүүлсэн амжилттай байна.

Нэгжийн ургацаараа тэргүүлсэн дээрх сумдад болон номинацад шалгарсан шилдгийн шилдэг сум, аж ахуйн нэгж, иргэддээ аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулан өглөө.

Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд ургацаараа тэргүүлэх, газар тариалангийн салбарыг тогтвортой эрхлэхэд шинжлэх ухааны шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, эрчимжүүлэлтийн олон талт арга хэмжээ авч, үр дүнд хүргэж байгаа аж ахуй нэгж цөөнгүй болсон байна.

Үүнд Жаргалант сумын “Хөх баянбулаг” ХХК, Сүмбэр сумын “АЙ-ЭС-ТИ” ХХК, Угтаалцайдам сумын “Уушгийн баян” ХХК, “Жаврай үр” ХХК, Цээл сумын “Шинэ –залуучууд” ХХК, Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК, Баянцогт сумын “Жагро” ХХК, зэрэг аж ахуй нэгжүүд техникээ 100 хувь шинэчилж ажилласнаар агро технологийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж шатахуунаа хэмнэж эдийн засгийн үр ашигтай ажилласан талаар ургацын баярын үеэр онцоллоо.

Тариаланчид боловсруулсан уриншаа тариалалт хийхэд хүрэлцэхүйц хэмжээний нутагшсан сайн чанарын үр нөөцлөн авч, газар тариалангийн ажлыг технологид хугацаанд нь гүйцэтгэж чадахуйцаар техникийн шинэчлэлт хийж, сайн зохион байгуулалт, өндөр хариуцлагатай, харилцан бие биедээ хоршин ажиллах явдал дараа дараагийн жилүүдийн тэргүүн зорилт байх болно гэдгийг онцолж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here