Нүүр хуудас Нийгэм Төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, НОЙТОН ЦАС орно

Төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, НОЙТОН ЦАС орно

168
0
tsag agaar_tsas
Төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, НОЙТОН ЦАС орно
~Төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно~

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд говь тал, хээрийн нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 29,30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

27-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here