-14 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм Төв талбайн “СҮЛД МОД”-ны гэрлийг маргааш асаана

Төв талбайн “СҮЛД МОД”-ны гэрлийг маргааш асаана

390
0
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсэг шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг асаах ёслолыг маргааш 18:30 цагт зохион байгуулах гэж байна.Дэлхийн хотуудын жишгээр жил бүрийн шинэ жилийн баяраар төв талбайдаа сүлд модоо засч, нийслэлийн иргэд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 22 метр өндөр сүлд модыг засчээ.

Сүлд модны гэрэл асаах ёслолд, Нийслэлийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, урлаг соёлын одод болон нийгмийн салбар салбарын нэр хүндтэй төлөөллүүд уригдан оролцоно. Түүнчлэн шинэ жилийн баярын утга учир болсон өвлийн өвгөн аав, цасан охид, үлгэрийн баатрууд, циркийн жүжигчид, хамтлаг дуучид төв талбайд цугласан иргэддээ тоглолтоо толилуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here