Нүүр хуудас Нийгэм Төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглолоо

Төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглолоо

348
0

Нийслэлийн боловсролын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөлтийн баярын арга хэмжээг тэмдэглэх тухай зөвлөмж боловсруулан дүүргүүдийн боловсролын хэлтэс болон, сургуулиудын захирлуудад хүргүүлжээ.

Боловсролын тухай хууль, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаалыг үндэслэн 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын эрдмийн баярыг тэмдэглэхдээ аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэл өгсөн байна.

Харин түүний оронд эрдмийн баярыг нэгдсэн байдлаар дүүрэг бүрт нэг өдөр зохион байгуулж, ингэхдээ тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах ёслол байдлаар тэмдэглэхийг зөвшөөрчээ.

Түүнчлэн хонхны баярын үеэр архи, согтууруулах ундаа хэрэглэдгийг таслан зогсоох зорилгоор зөвлөмжийн 6 дугаар зүйлд,

Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах хэмээх нарийн тусгасан байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here