Нүүр хуудас Нийгэм Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар: Хүүг минь танигдахгүй болтол нүдсэн байсан

Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар: Хүүг минь танигдахгүй болтол нүдсэн байсан

305
0
Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар
Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар
Дуу бичлэгийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн: -Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, хэт доромжилсон мэдээлэл цацагдаж байгаа учир үнэн бодит мэдээлэл хүргэхээр шийдлээ. С.Амармандах маш хүндээр гэмтэж, хохирсон. Гэтэл зарим нэг мэдээллээр түүний нэр хүндийг улам гутаан доромжилж байна. 11-р сарын 22-ны өдөр нийслэлийн удирдлагуудын санаачилсан “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээ Хан-Уул дүүргийн “ONE EVENT” хэмээх газар болсон. Энэ үеэр зохион байгуулагчдын хүсэлтээр С.Амармандах “Би Монгол”, “Аз жаргал хүсье”, “Үзэсгэлэнт Монгол бүсгүй” дуунуудаа дуулсан юм. Тэрээр тайзан дээр үндэсний хас тэмдэгтэй дээл өмссөн байсан. Дараа нь арга хэмжээг зохион байгуулагч нийслэлийнхэн түүнийг урьж, зураг авахуулах үед улаан дээлээ сольсон байсан. Тэгээд Амармандах гэртээ харихаар гарах үед уг хэрэг болсон. Энийг харсан гэрчүүд байгаа. Амармандахыг гарах үед нэг улаан галзуу нөхөр төмөр зүйл бариад ардаас цохиж унагаагаад, нүүр лүү нь цохиж балбаж эхэлсэн. Тэгээд баарны зөөгч залуу зогсоосон байсан. Араасаа цохиулах үедээ Амараа ухаан балартсан байсан. Түүнээс биш хэвлэлээр бичиж байгаа шиг гадаа гарч зодолдсон, харилцан зодоон үүссэн үйл явдал болоогүй. Амарааг “МОНГОЛ МАНДТУГАЙ” гэж уухайлан дуулж байхад нь Оросын дипломатч фашист хэмээн орилж байсныг хүмүүс гэрчилж байгаа. Танхайрсан этгээд одоогийн байдлаар гадуур байцаагдаж байгаа.
 Дуучин Амармандахын аав Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар:

: –Надад маш хүнд байна. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн өмнө өөрийнхөө хүү, Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ арван хоногийн хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Харин эмч нарын гавьяагаар одооноос л нүүр царай нь танигдаж эхэлж байна. Надад ярихад хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж ч болохуйц хэрэг тэр хувь хүн гаргалаа. Нэг балмад этгээдийн гайгаар ийм зүйл болж болохгүй. Аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Мөн хас тэмдгийг маш буруугаар зарим газрууд бичээд байна. Өнөөдөр би Монголын хээ угалз гэсэн ном авчирсан. Энэ газар шороог халуун амиараа хамгаалсан хүмүүс Монгол Улсыг хасу тамгаараа тамгалж байсан. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон. Тархиндаа хүнд гэмтэлтэй байгаа. Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. Амраагийн том охин нь сэтгэл санааны байдал үнэхээр хэцүү, байнгын уйлж, шаналж байгаа.

svkhbaatar
Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар
Хар сарнай хамтлагийн гишүүн Б.Маадай: –Амараа бид  хоёр хамтлаг байгуулаад 25 жил болж байна. Энэ хугацаанд бид Монгол эх орон маань сайхан мандаасай гэж л бусдыгаа уриалдаг. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг тэр харь хэлээр яриагүй. Амраа өөрөө ч тийм үг хэлээгүй гэж байсан. 2017 он гараад бид тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хийж байсан. Монголын хууль үнэн мөнийг тогтоогоосой л гэж хүсч байна. Найз минь удахгүй урлагийн тайзнаа эргэн гарч гялалзана гэж найдаж байна.

Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр: -“Мөрдөн шалгалтын явцад шүүх хурлын дүгнэлт маш удаашралтай байна. Хэрэгт холбогдсон этгээдийг гадуур байцааж байгаа боловч албан ёсоор мэдүүлэг авч тайлбар хийлгээгүй зэрэг ойлгомжгүй зүйл их байна. Миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа. Тухайн үед тэрбээр хүмүүсийн хэлж байгаагаар “Хай Гитлер” гэж хэлээгүй. Мөн зарим хэвлэлээр бичигдээд байгаа шиг мөнгө төгрөг нэхсэн зүйл огт байгаагүй. Тийм учраас хэн нэгний гүтгэлгээр битгий хандаарай гэж хэлмээр байна. Нэг хувь хүний үйлдлийг тухайн ОХУ-ны Элчин сайдын яаманд хамааралгүй зүйл гэдгийг хэлээрээ гэж дамжуулсан. Надад маш их сэтгэл санааны дармт болж байна гэж хэлсэн байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр хүмүүс босцгооё, тэмцье зэрэг зүйлийг иргэд маань санаачлахгүй байхыг хүсч байна. Баарны камераас бид бичлэгийг авсан.Түүнчлэн хуулийн дагуу бид гэмт хэрэгт холбогдогчийн нэрийг зарлах боломжгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here