Нүүр хуудас Нийгэм Төрийн тахилгат Алтан-Овоог долоодугаар сард тахина

Төрийн тахилгат Алтан-Овоог долоодугаар сард тахина

436
0
Altan owoo
Алтан-Овооны тахилга таван жилд нэг удаа болдог байна

Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга долоодугаар сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох тов гарсан байна. Алтан-Овооны тахилга таван жилд нэг удаа болдог.

~Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга долоодугаар сард болно~

Энэ удаагийн тахилга Наймдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буй юм байна. Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсэг тахилгын ёслолын бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Овооны гол мод буюу амь модыг сорогшин мод гэдэг. Энэ мод нь мөнхийн ногоон, үр жимстэй байдаг. Алтан-Овооны сорогшинг Отгонтэнгэр уулаас газар хүргэлгүй залж аваачсанаас хойш 300 жил өнгөрч буй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here