Нүүр хуудас Нийгэм Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тахилга болж байна.

Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тахилга болж байна.

418
0
Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол болж Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт болох энэ ёслолын хүрээнд өчигдөр долоон бурхан одны ёслол хийлээ. Шашин төрийг хослуулсан энэ арга хэмжээнд Төрийн тэргүүн байсан боловч энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилсон. Ханхөхий хайрханыг 2012 онд тахихад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байсан юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулахаар болжээ.“Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчийг томилж болох тухай заасан байдаг юм. Төрийн тахилгын ёслолд Төрийн элч төлөөлөгч оролцуулдаг байсан төрт ёсны уламжлалтай. Монгол Улс тусгаар тогтносон даруйдаа 1911 онд “Тайх тахиглах ёслолын хууль” гаргаж, 1912 онд Отгонтэнгэр хайрханыг анх тахиж байжээ. Уг тахилгад Зарлигаар тайх сайдаар Улиастайн сайдыг гаргах тухай Богд Живзундамба хутагт зарлиг буулгаж байсан түүх байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно. Ерөнхийлөгч тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс нийт 60 сая төгрөг хэмнэнэ хэмээн мэдэгдсэн билээ. Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслолын дараа баруун бүсийн “Увс хурд-2017” хурдан морины уралдаан зохион байгуулахаар орон нутаг хөлтэй бэлджээ. Тахилгын ёслол өнөөдөр 06.00-13.00 цагт Хан хөхий хайрханы овоон дээр болно. Дараа нь эрлийз морьдын гурван насны уралдаан болох юм. Маргааш хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэлнэ.                                                                                                                                                    2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр

 06:00-13:00 Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол /Хан Хөхүй хайрханы овоон дээр/
15:00 Эрлийз бага насны хурдан морины гараа
17:00 Эрлийз морьдын дунд насны хурдан морины гараа
19:00 Эрлийз морьдын дээд насны хурдан морины гараа

2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр
6:00 Хурдан азарганы гараа
09:00-11:00 Баяр наадмын нээлт – Цагаан сүлд цэнгүүлэх ёслолын үйл ажиллагаа
9:30 Хязаалан насны хурдан морины гараа
11:00 Хүчит бөхийн барилдааны 1,2-ийн даваа
11:00 Сурын харвааны тэмцээн
13:00 Өсвөрийн бөхийн барилдааны 1,2-ийн даваа
13:00 Дааган насны хурдан морины гараа
17:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл
17:00 Шүдлэн насны хурдан морины гараа
17:00 Эрлийз насны морь цоллох
21:00-24:00 Үдшийн цэнгүүн

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
7:00 Их насны хурдан морины гараа

ӨНДӨРХАНГАЙ СУМЫН “ТҮМЭН АДУУНЫ БАЯР”-ЫН ХӨТӨЛБӨР

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
09:00 Ташуур шүүрэх тэмцээн
Морь булгиулах тэмцээн
Хос морьтныг шалгаруулах
Унаганы уралдаан
Тамганы ёслол
11:00 Азарга, Даага, Шүдлэн, Хязаалан насны морь цоллох
11:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл
12:00 Соёолон насны хурдан морины гараа
15:00 Хүндэт зочид гийчид, Өндөрхангай сумын Хүн эмнэлгийн 80 жилийн ойн төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгал гардуулах
16:00 Их нас, Соёолон насны морь цоллох
17:00 Хүчит бөхийн барилдааны шагнал гардуулах
19:00 Наадмын хаалтын ёслол болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here