Нүүр хуудас Нийгэм Төрийн үйлчилгээг хүртсэн ӨНДӨР НАСТАН нулимс унаган баярлав

Төрийн үйлчилгээг хүртсэн ӨНДӨР НАСТАН нулимс унаган баярлав

117
0
Төрийн үйлчилгээ Таны гэрт
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банк болон боловсролын үйлчилгээг гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн зорилт юм.

Дүүргийн ЗДТГ болон Эрүүл мэндийн нэгдлийн нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчын баг Өндөр настан О-ын гэрт аппарат хэрэгсэл буюу эхо, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Төрийн үйлчилгээ гэрт нь ирлээ хэмээн ээж маань нулимс унаган баярлаж, төр намайг тоож байна, төр надад хүндэтгэл үзүүлж байна гэж хүндэтгэн хандсан. Магадгүй энэ сэтгэлээрээ тэр хүний биеийн байдал сайжрах зэрэг эерэг талууд гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс төрийн хайр энэрэл хамгийн их шаардлагатай хэсэг болох ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт нь очих энэхүү үйлчилгээг хамгийн хэрэгтэй, чухал, дэвшилтэт, цаг үеэ олсон үйлчилгээ гэж бодож байна” хэмээн Өндөр настны ар гэрийнхэн дурджээ.

Цаашид зөвхөн эрүүл мэнд, сувилахуйн тусламжаас гадна нийгмийн халамж, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны банкуудтай хамтран гэрээр олгохоор төлөвлөөд байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Төрийн үйлчилгээ таны гэрт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here