Нүүр хуудас Нийгэм Төрөх эмнэлгээс олон тооны тоног төхөөрөмж алга болжээ!

Төрөх эмнэлгээс олон тооны тоног төхөөрөмж алга болжээ!

89
0
orgoo-amarjih-gazar
Төрөх эмнэлгээс олон тооны тоног төхөөрөмж алга болжээ!

Төрөх эмнэлгээс зарим тоног төхөөрөмж алга болсон хэрэг гарсан байна.

Тодруулбал, “Өргөө” амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ.

Эдгээр тоног төхөөрөмжийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэмээн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ хэргийн талаар цагдаагийн эх сурвалжаас тодруулахад “мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here