Нүүр хуудас Нийгэм Төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж, дрон хүлээлгэн өглөө

Төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж, дрон хүлээлгэн өглөө

179
0
howd-aimag
Төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж, дрон хүлээлгэн өглөө
~Төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж, дрон хүлээлгэн өглөө~

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болсон.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой тус төслийн багийнхан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, холбогдох судалгааг хийж байна.

Энэ үеэр орон нутгийн хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өгсөн байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here