Нүүр хуудас Нийгэм Увсын сурагчид аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцжээ

Увсын сурагчид аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцжээ

127
0

Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, “Алтан гадас” одонт, Улсын тэргүүний лаборатори цогцолбор нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн 30 сурагч, багш нарын хамт өнөөдөр аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэднийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч уулзан хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлжээ.
Мөн аймгийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас сурагчдад Увс аймгийн дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өгсөн байна. Дараагийн удаад цогцолбор хоёрдугаар сургуулийн хүүхдүүдийн төлөөллийг аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцуулахаар болсон байна.
Социализмын үед сурагчид ангиараа аймгийн Захиргаагаар зочилж үйл ажиллагаатай нь танилцдаг байсан нь хүүхдийг зөв хүн болж төлөвших, аймаг орон нутгийнхаа талаар мэдлэг мэдээлэлтэй болох, цаашлаад мэргэжлээ зөв сонгоход энэхүү үйл ажиллагаа их тус дэм болдог байсан юм хэмээн зарим ахмад багш нар ярьж байлаа.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс энэхүү ажлыг зохион байгуулж байгаа аж.

Сурагчид ЗДТГ-ын үйл ажиллагаанаас гадна Аялал жуулчлалын гэр мэдээллийн төвтэй танилцсан байна. Энэ үеэр сурагчид өөрсдийн гараар хийсэн зурагт наамал бүхий мэндчилгээг аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд дурсгал болгон хадгалуулжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here