Нүүр хуудас Нийгэм УГЗ Б.Санжид агсны “Баянговь-3” үзэсгэлэнд 110 гаруй бүтээл тавигджээ

УГЗ Б.Санжид агсны “Баянговь-3” үзэсгэлэнд 110 гаруй бүтээл тавигджээ

238
0
zuraach_sanjid_agsan
УГЗ Б.Санжид агсны "Баянговь-3" үзэсгэлэнд 110 гаруй бүтээл тавигджээ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Санжидын мэндэлсний 90 насны ой энэ жил тохиож байна.

Түүхт ойн өдрийг тохиолдуулан үр хүүхэд нь уран бүтээлийнх нь үзэсгэлэнг Монголын уран зургийн арт галлерейд нээсэн юм. “Баянговь-3” үзэсгэлэнд 110 гаруй уран бүтээл нь тавигджээ.

Тухайлбал, 1953 онд зурсан анхны томоохон бүтээл “Говийн зун”-аас эхлээд Сэгс цагаан богд, Их Богд, Галуутын хавцал, Эхийн гол, Түйн голын захад, Бөөн цагаан нуур зэрэг байгалийн, “Манхант говийн манлай”, “Тэмээчдийн дотнын яриа” гэхчилэн аж байдлын, “Эрт галавын орон”, “Партизанууд” гэх мэт түүхэн сэдвийг хамарсан олон арван бүтээл нь тавигдсан юм.

Зураач Б.Санжид 1978 онд бүтээлийнхээ “Баян говь” анхны бие даасан тайлан үзэсгэлэнгээ гаргасан бол “Баян говь-2 “ 1988 онд гаргасан байдаг. Түүний бүтээлүүдийг Монголын төр өндрөөр үнэлж, “Засгийн газрын хүндэт жуух бичиг”,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”, БНБАУ-ын Г.Димитровын нэрэмжит “ Алтан медаль”, 40,50,70 жилийн ойн медалиуд, 1967 онд “ Алтан гадас “ одонгоор, 1972 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, 1978 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ. Б.Санжид амьдралын сүүлчийн мөч хүртлээ зургаа зурсаар байсан гэдэг.

Үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here