Нүүр хуудас Нийгэм УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Туул голд драг хөвүүлэн алт ухаж байгаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Туул голд драг хөвүүлэн алт ухаж байгаа

459
0

Дараагийн Ерөнхий сайдын нэр тодрохоос өмнө шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын  сураг чимээ дуулдаад эхэллээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хатагтай горилж байгаа талаар хэвлэлүүд бичих болов.
Уул уурхайн салбарын гэх тодотголтой Ц.Гарамжав байгаль орчны салбарыг эртнээс сонирхож эхэлсэн нэгэн. Энэ сонирхлоо бага багаар ахиулсаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог даргалан ажиллах болсон бол энэ удаад барьцаа лавшруулж Байгаль орчин хариуцсан сайдын суудал сонирхож эхэлсэн нь энэ бололтой.
Тэгвэл “Монполимет” группийг 18 жил удирдсан, уул уурхайн салбарт 29 жил ажилласнаараа бахархдаг гэх Ц.Гарамжав Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Туул гол дотор ил цагаанаар драг хөвүүлэнг алт ухаж байгаа талаар иргэд цахимд мэдээлсэн нь анхаарал татлаа.
Магадгүй энэ утгаар нь харвал Байгаль орчны сайдад зүтгэж байгаа Ц.Гарамжавын далд санаа нь гол усны голдирол дагуу үйл ажиллагаа явуулж буй энэ мэт алт олборлолтын бизнестэй нь холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here