Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 15 хэм дулаан, төвийн нутгаар хүйтний эрч чангарна

Улаанбаатарт 15 хэм дулаан, төвийн нутгаар хүйтний эрч чангарна

82
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт 15 хэм дулаан, төвийн нутгаар хүйтний эрч чангарна

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.

2018 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар баруун хойноос секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 13-15 хэм дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно.

Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир,

Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here