Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна

15
0
Ulaanbaatar
Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.

2019 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шүуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here