Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

62
0
Ulaanbaatar
Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна /2019-06-07/

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна. Бусад нутгаар хална.

2019 оны 6 дугаар сарын 7-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэс, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here