Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 3 хэм, нутгийн зүүн хэсгээр цасан шуургатай

Улаанбаатарт 3 хэм, нутгийн зүүн хэсгээр цасан шуургатай

93
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт 3 хэм, нутгийн зүүн хэсгээр цасан шуургатай

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 27-28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй.

Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 хэм дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи 27, 28-нд нутгийн зүүн хагаст, 30-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here