Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 8-10 хэм дулаан

Улаанбаатарт 8-10 хэм дулаан

97
0
Ulaanbaatar
Улаанбаатарт 8-10 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Энэ сарын 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 мерт хүрч ширүүснэ.

Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here