Нүүр хуудас Нийгэм “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлыг саатуулаад байна

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлыг саатуулаад байна

185
0
awilga
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг саатуулаад байна

Сүүлийн үед Авилгалтай тэмцэх газраас үйл ажиллагаагаа эрчимжүүлж, авилгийн хэд хэдэн үйлдлийг газар дээр илрүүлээд байгаа.

Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг мөн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан.

Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлж, түүнийг хахууль өгсөн хүнийх нь хамт саатуулжээ. Тэрээр тухайн үед хагас тэрбум төгрөгийн хахууль авч байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Тэднийг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here